АТГ: Нүүрсний оффтейк гэрээтэй холбогдуулан ҮАБЗ-ийн өмнө болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг шалгана

АТГ: Нүүрсний оффтейк гэрээтэй холбогдуулан ҮАБЗ-ийн өмнө болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг шалгана

Х.Баттулга, А.Гансүх нар нүүрсний оффтейк гэрээг байгуулж, төмөр замын бүтээн байгуулалт хийх санаачилгыг гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. 

Тэгвэл нүүрсний оффтейк гэрээтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өмнө болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг шалгана гэдгийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээллээ. Мөн АТГ-аас нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой бүх гэрээг нэг бүрчлэн шалгаж, гэм буруутай хүмүүсийг зарлах болно гэдгийг онцоллоо.