Өнөөдөр /2022.12.10/ МҮОНРТ-ээс “Хулгайлагдсан баялаг, алдагдсан боломж” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Тус нэвтрүүлэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын Түр хорооны дарга дарга Д.Ганболд болон гишүүн Т.Доржханд, мөн Эрдэнэс тавантолгой ХК-д томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбат нар оролцсон юм.
Харин жагсагчдын зүгээс жүжигчин У.Цогтбаяр болон Дархан-Уул аймгаас тус жагсаалд оролцож буй иргэн нарын төлөөлөл оролцлоо. Харин хэлэлцүүлгийн эхний 10 минут өнгөрч байхад У.Цогтбаярын залуус "Нүүрсний хулгайч нарын нэрсийг зарлахыг шаардан" МҮОНРТ-ийн эфирийг орхин гарсан юм.