Н.Алтанхуяг: Уг нь чулуу шидвэл 60 гаруй хүн л оногдоно шүү дээ

Н.Алтанхуяг: Уг нь чулуу шидвэл 60 гаруй хүн л оногдоно шүү дээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.09/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Юун Дарханы арьс ширний үйлдвэрийн асуудал яриад байна вэ. Ард түмнээс сонгогдсон төлөөлөл байна даа. Бүгдээрээ үнийн өсөлт, ахуй амьжиргааны доройтлоос болж иргэд бухимдаж, жагсаж байхад бид дүлий дүмбэ царайлаад малын арьс шир яриад сууж байна. Баялагтаа эзэн болъё гэж хэдэн жил ярив. Алт хулгайлагдаад дууссан. Зэс бас хулгайлагдаад дууссан. Одоо бүр нүүрс хулгайлагдаад дуусч байна. Олонх жаахан анхаараач. Нүүрсний хулгайтай үнэхээр тэмцэх юм бол дэмжмээр байна. Гэхдээ хулгайчтай тэмцэхдээ энэ сууж байгаа хэдэн гишүүний нэрийг ээлжилж хэлэхээр л наад ажил чинь явахаа больчихож байгаа юм шүү дээ. Чулуу шидвэл 60 гаруй хүн оногдоно шүү дээ. Ардын намын гишүүдээ парламентын ардчиллаа хамгаалцгаая. Үг хэлэхээр 10 гаруй хүнээ барьж иднэ. Барьж идэх гээд байгаа учраас энэ хүмүүс чинь үг хэлэхээ болилоо. 

Хяналтын ажлын хэсгээ цөөнхөөр ахлуулбал яасан юм бэ. Юунаас нь айгаад байгаа юм бэ. Шударга ажиллахгүй байгаа юм бэ. Аалзны тор шиг сүлжилдээд нэгнийгээ барьцаалаад байгаа юм. Хэдүүлээ ажил хийе. Би нүүрсний хулгайн ажлын хэсэгт оръё. 

ҮЗЭХ: