С.Одонтуяа: Нүүрснээс хулгайлсан мөнгөөрөө Казахстан руу барилгын материал болгоод том хороолол барьчихсан. Хэн үүнийг өөхшүүлэв гэдгийг шалгах хэрэгтэй

С.Одонтуяа: Нүүрснээс хулгайлсан мөнгөөрөө Казахстан руу барилгын материал болгоод том хороолол барьчихсан. Хэн үүнийг өөхшүүлэв гэдгийг шалгах хэрэгтэй

Нүүрсний хулгайн мөнгөөр Казахстан улсад орон сууцны хороолол бариулж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийж байна.

Тэрбээр, “Өнгөрсөн дөрөв дэх өдрийн чуулганаар нэлээн хатуу хэлсэн. Улс орны байдал хүнд болчихсон. МАН сөрөг хүчнээ нухчин дарчихлаа шүү дээ. Тэгэхээр ийм үед ард түмэн босоход бэлэн болдог шүү. Амьдрал хүнд байна. Асуудлуудаа дэлбэрэхээс өмнө ярьж шийдэх хэрэгтэй гэж анхааруулж байсан. Нүүрсний асуудал бол зөвхөн нэг асуудал биш л дээ. Хүмүүсийн эцсийн тэвчээр барагдсан. Хүмүүс яагаад тэвчээд байсан бэ гэхээр хоёр жил ковидтой байсан, цар тахал хүнд хэцүү байдалтай байна. ЗГ-аа ажлыг нь хийлгэе гэсэн. Хагийн гол нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа зүйл нь өөрсдөө тансаг амьдрах гэж хулгайнуудыг хийсэн байдаг. Иймд тэвчээр нь тасарчихсан. Өчигдөр бидэнд нэлээн мэдээлэл хэлж байна. Хулгайлсан мөнгөө Казахстан руу барилгын материал болгоод том хороолол барьчихсан гэж байна. Авлигачид чинь Монголдоо асуудал гараад ирэхээр улс орон хил дамнаж хулгайгаа нууж байгаа ийм зүйл байгаа. Иймд нээлттэй сонсгол хийе гэсэн. Нээлттэй сонсголын ажилд ороод ажиллаж байна. Бид хамгийн гол нь хулгайн асуудлыг яагаад шалгаагүй, илрүүлээгүй вэ, яагаад хулгайн асуудлыг өөхшүүлсэн бэ хэн дэмжсэн бэ хэн үүнийг далдлахад оролцсон бэ дээрээс нь иргэдийн 1072 хувьцаа байгаа. Энэ хувьцааг хулгайлж байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм учраас иргэн бүр өөрийнхөө хувьцааны төлөө, монголын баялгийн төлөө тэмцэх хэрэгтэй гэж бодож байна. Манай сөрөг хүчин АН бас арчаагүй байна” гэв.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө