Б.Энхбаяр: Хувийн хэвшил төмөр зам барих гэхэд Х.Баттулга бариулаагүйгээс өнөөдөр алдагдсан боломж хэдэн арван их наядаар хэмжигдэнэ

Б.Энхбаяр: Хувийн хэвшил төмөр зам барих гэхэд Х.Баттулга бариулаагүйгээс өнөөдөр алдагдсан боломж хэдэн арван их наядаар хэмжигдэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.08/ үдээс хойшхи хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулийн төсвийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч Засгийн газраас татан авч байгаагаа мэдэгдэв.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлж, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

ҮЗЭХ: 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: -Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аймаг, 154 сум хилийн цэс маргаантай. Зарлиг тогтоолын алдаатай нэг сум бий. Аймаг сумдын хүн амын нягтаршлаас үүссэн 12 сум, газар усны нэршлийн алдаатай гурав, иргэдийн хилийн цэс бодит байдлаас зөрүүтэй байгаа. Орон нутагтай хамтран том ажлын хэсэг байгуулж ажиллана.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Энэ хуулийг дэмжиж байна. Их чухал хууль. Бүх юмны суурь. Хаягжуулалт, дайн байлдаан, барилгын салбарын суурь нь. Иргэд google map гар утсаараа ашигладаг. Гадаадад их өргөн ашигладаг. Үүнийг геодизи зураг зүйн мэргэжилтнүүд хийнэ. Засаг дарга нар газар олгохдоо тэр байшингийн ар талд гурван метр кв гэж барагцаалж олгодог байсан бол одоо бүгд кадастрын зурагтай болсон. Улаанбаатар хотын google map харахаар гэр хороолол нь харагдахгүй, хотын төвийн хэдэн том барилга л харагддаг. Нүүрсний хулгай нь төмөр замтай шууд холбоотой. Төмөр замыг тухайн үед хувийн хэвшил өөрсдөө барих гэж байсныг Х.Баттулга бариулаагүйгээс өнөөдөр алдагдсан боломж хэдэн арван их наядаар хэмжигдэнэ. Төмөр замгүй учраас нүүрсээ машинаар зөөсөн. Тэнд нь өнөөдөр нүүрсний хулгай гарсан. Дан мухар төмөр замууд барьж нээгээд одоо явж байна. Анхнаасаа Хятадын төмөр замтай огтлолцолын ийм их зөрүүтэй төмөр зам барих дээр манай геодези, хэмжил зүйн нарийн мэргэжлийн хүмүүс, байгууллага оролцсон юм уу. 

Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Мөнхцэцэг: Төмөр замыг огтлолцуулах хэмжил зураглал дээр анхнаасаа геодезийнхнийг оролцуулаагүй. 
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монголчууд төмөр замаа мэргэжлийн байгууллага оролцолгүй барьсан юм байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа зөвлөхөөрөө дамжуулан "Та нар хийчих" гэсээр байгаад баахан ажил хийж, дампуураад. Танай нэг захирал чинь амиа хорлох гэрээслэл бичээд яваад байсан. Энэ юу болсон бэ. Компани нь дампуурч, улсад хэчнээн төгрөгийн хохирол учруулсан юм бэ?

Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг: -Баригдаж байгаа төмөр замууд бүгд зураг төсөлтэй хийгдсэн. Одоо яг Хятадын талтай нийлэх уулзах төмөр замын асуудлыг тайлбарлахдаа "Өмнөх төмөр замыг барих үед зураг хийсэн компаниуд мөнгөө авсан. Тэр ажлууд бүгд зураг төслийнхөө дагуу барьсан. Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.