ШУУРХАЙ: Ж.Батзанданг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хоригложээ

ШУУРХАЙ: Ж.Батзанданг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хоригложээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг цагдан хорих хугацаа энэ сарын 6-ны өдөр дуусаж, шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл яллагдагч Ж.Батзанданд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

  • 1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.