Х.Нямбаатар жагсагчдад мэдээлэл өгөв

Х.Нямбаатар жагсагчдад мэдээлэл өгөв

Өнөөдөр /2022.12.08/ Сүхбаатарын талбайд тав дахь өдрөө үргэлжилж буй иргэдийн жагсаалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирэн, мэдээлэл өглөө. Тэрбээр, “Өнгөрсөн шөнө АТГ болон Цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж, найман хүнийг цагдан хорилоо. Мөн яг одоо 11 хүнийг АТГ дээр дуудан шалгаж байна. Өнөө өглөө 07 цагт АТГ, Цагдаагийн 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөговь аймаг руу явлаа” гэсэн юм.