УИХ-ын Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг зургаан сараар сунгалаа

УИХ-ын Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг зургаан сараар сунгалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хяналт шалгалтын түр хорооны ажиллах хугацааг зургаан сараар сунгах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.  Тус хянан шалгах түр хороо нь өнгөрөгч зургаадугаар сард хилийн боомтуудаар ачаа тээвэр болон нүүрс тээвэр, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалгахаар байгуулагдсан юм.