Жүжигчин У.Цогтбаяр: Намайг тагнаад байна

Жүжигчин У.Цогтбаяр: Намайг тагнаад байна

“Нүүрсний хулгайч” нарын нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаалт өнөөдөр /2022.12.08/ Сүхбаатарын талбайд тав дахь өдрөө үргэлжилж байна. Харин тус жагсаалд жүжигчин У.Цогтбаяр идэвхтэй оролцож байгаа юм.

Тэгвэл түүнийг тагнаж, чагнасан байж болзошгүй байна. Учир нь тэрбээр, “Намайг тагнаад байна. Хар хувцастай хүмүүс манай гэрийн орчимд яваад байна. Би СӨХ-дөө бичлэгийг авъя гэж хандана. Би айж байна. Хүмүүс надад миний хүү болгоомжтой байгаарай гээд байна. Эрсдэлд орох юм бол би бүхнийг хийнэ. Хэрэв миний эхнэр, хүүхдээр оролдох юм бол би уг үндсээр нь оролдоно” гэсэн юм.