Булган аймгийн Бугат сумын фондны 80 тонн өвс шатжээ

Булган аймгийн Бугат сумын фондны 80 тонн өвс шатжээ

Өнгөрсөн 24 цагт гал түймрийн найман дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс төрийн өмчийн обьектод нэг түймэр гарсан байна. Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын Сөрт баг, сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд сумын фондын 100 тн орчим өвс шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 17:40  цагт хүлээн авсан. Тус сумын  мэргэжлийн ангийнхан, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход фондын 140 тонн өвснөөс 80 тонн орчим өвс шатаж байсныг 3 цаг 46 минут ажиллаж унтраажээ.