Ш.Адьшаа: Нүүрсний хулгайг шалгаж буй түр хорооны гишүүдийг зарим хэвлэлүүд хулгайч хэмээн цоллож буйд харамсаж байна

Ш.Адьшаа: Нүүрсний хулгайг шалгаж буй түр хорооны гишүүдийг зарим хэвлэлүүд хулгайч хэмээн цоллож буйд харамсаж байна

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "2022 оны зургаадугаар сарын 3-ний өдөр миний бие хууль санаачлагчийн үүргийн дагуу 26 гишүүнээр гарын үсэр зураалж Хянан шалгах түр хороо байгуулсан. Өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгай, тээвэрлэлт, нууцын гэрээтэй холбоотой олон ажлуудыг Хянан шалгах түр хороо шалгасан. Монгол Улс, ард түмний баялгийг хулгайлсан 10 гаруй жилийн үйл ажиллагааг шалгах явцдаа түр хороо олон асуудалтай тулгарсан. Одоо уг асуудлыг ард түмний шаардлагаар Засгийн газар дэмжиж ажиллах цаг болсон. Ялангуяа улсын нууцтай холбоотой гэх асуудлаар нууцлалын гэрээнүүдийн талаар ярихаар огт гаргаж өгдөггүй байдлыг цэгцлэх хэрэгтэй. Түүнчлэн Хянан шалгах хорооны үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийг зарчмын хувьд дэмжиж байна. Мөн сүүлийн үед зарим хэвлэлүүд түр хорооны гишүүдийг хулгайч мэт цоллож буйд харамсаж байна. Энэ нүүрсний хулгайч бүлэглэл болон газрын баялгийг авдаг бүлэглэлүүд буюу орон нутагт Халзан бүргэд, Хар-Ус нуурын хотгоруудад хулгай луйвар хийх гэж буй нөхөд хүртэл энэ хэрэгт оролцож буйд харамсаж байна. Түр хороонд цаашид иргэд, хэвлэлийн төлөөллүүдийг оролцуулж, нүүрс, болон баялгийг хулгайг илрүүлэх хэрэгтэй гэж би бодож байна" гэв.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө