LIVE: "МАН дотроо хагарсан учраас жүжиг явж байна" гэж Б.Жаргалмаа байр сууриа илэрхийлэв

LIVE: "МАН дотроо хагарсан учраас жүжиг явж байна" гэж Б.Жаргалмаа байр сууриа илэрхийлэв

Иргэдийн жагсаал өнөөдөр /2022.12.08/ тав дахь өдрөө үргэлжлэх төлөвтэй байна. Харин үүнтэй зэрэгцэн УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд жагсаал, цуглаантай холбоотой байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, “Ерөнхий сайд жагсагчидтай уулзсан явдалд талархаж байгаа. МАН дотроо хагарсан учраас жүжиг явж байна. Хил гаалийн мэдээлэл зөрсөн гэхийн, яагаад мэдээлэл зөрж байгаа юм. Жаргалмаа нүүрсчин, хулгайч болчхоод байна. Энэ нэр надад гоёдоод байна” гэсэн утгатай зүйлийг ярив.