Өмнөговь аймагт мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаанд хоригложээ

Өмнөговь аймагт мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаанд хоригложээ

Өмнөговь аймагт ирэх оны гуравдугаар сар хүртэл мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглолоо. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэж мотоцикл жолоодох, унаж гэмтэх, даарч бээрэх зэргээс шалтгаалан зам тээврийн осол гарах, хүний амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж Өмнөговь аймгийн Засаг даргын А/1718 дугаар захирамж гарчээ.

Тодруулбал, энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглолоо.  Энэ онд зам тээврийн ослын улмаас 30 хүний амь хохирч, 28 хүн хүнд бэртжээ. Хүний амь хохирсон зам тээврийн осол хэргийн 9 буюу 30.0 хувь, гэмтсэн хүмүүсийн 7 буюу 25.0 хувь нь мотоциклтэй замын хөдөлгөөнд анхаарал сэрэмжгүй оролцсонтой холбоотой зам тээврийн ослууд гарч байна. Иймд иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган захирамжийн хэрэгжилтийг дэмжин оролцохыг аймгийн Цагдаагийн газраас уриалан сэрэмжлүүлж байна.