ФОТО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү савтай ундаа зэрэг зүйлийг шидэж, зүй бус үйлдэл гаргажээ

ФОТО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү савтай ундаа зэрэг зүйлийг шидэж, зүй бус үйлдэл гаргажээ

Өнөөдөр /2022.12.07/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдтэй уулзаж, тэдний төлөөллийг “Нүүрсний хулгайч” нарыг илрүүлэх Засгийн газрын ажлын хэсэгт орж ажиллахыг санал болгож, мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. 

Харин энэ үеэр жагсаалд оролцож байсан зарим иргэд, савтай ундаа, хоолны сэрээ зэрэг зүйлийг шидэж, зүй бус үйлдэл гаргасан байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд иргэд тайван замаар жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй бөгөөд харин бусдын эрх чөлөөнд халдах нь хориотой юм.