Нүүрсний гэх тодотголтой 21 хэрэг байгаагаас 3 хэрэгт холбогдох 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн гэв

Нүүрсний гэх тодотголтой 21 хэрэг байгаагаас 3 хэрэгт холбогдох 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн гэв

Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудыг нэрсийг зарлахыг шаардсан жагсаал дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Төрийн ордны Их танхимд АТГ, Шүүх, Прокурорын байгууллагаас мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр НПГ-ын ерөнхий прокурор Ц.Ариунболд "Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаа явуулах ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 21 хэрэг байгаа. Эдгээрт авлига албан тушаалын гэх тодотголтой хэрэг ч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 8 хэрэгт холбогдуулж, 41 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс 3 хэрэгт холбогдох 30 гаруй хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Одоо ажиллагаанд байгаа буюу яллах дүгнэлт үйлдэхээр хоёр хэрэгт 12 хүний холбогдуулан мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Мөн 6 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс яг өнөөдөр энэ хүн буруутай, ийм хэрэг үйлдэж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдгийг шууд хэлэх боломжгүй. Хуулийн байгууллага нотлох баримтыг цуглуулж байна. Гэм буруутай гэдгийг зөвхөн шүүх тогтооно. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой" гэдгийг тодотголоо.