Х.Нямбаатар: Т.Доржханд гишүүнийг гэрчээр дуудаж нүүрсний тухай мэдээллийг хаанаас яаж олсон талаар асууна

Х.Нямбаатар: Т.Доржханд гишүүнийг гэрчээр дуудаж нүүрсний тухай мэдээллийг хаанаас яаж олсон талаар асууна

Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудыг нэрсийг зарлахыг шаардсан жагсаал дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр 17.00 цагт АТГ, Шүүх, Прокурорын байгууллагын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Төрийн ордны Их танхимд мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар, “Гадаа байгаа иргэдийн бухимдал шаардлагыг хуульд нийцүүлж хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байдлаар нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хурдатгаж өгөөч гэсэн хүсэлтийг л тавьж байна. Жишээлэхэд, мөрдөх байгууллага, АТГ Оросоо дарга тэргүүтэй маргааш Цогтцэций руу газар дээр нь ажилд нь аль болох саад учруулахгүйгээр тухайн хүмүүсийн тайлан тодорхойлолтыг байр сав гаргаж байгаад асуудлыг нь шийдэж тодруулмаар байна. Монгол Улсын хилээр орсон гарсан бүх тэмдэглэгээнүүдийг хил хамгаалах газартай хоёр талаасаа тулгаад мөн гаалийн ерөнхий газартай тулгаад ингээд явахаар орсон гарсан зөрүү гарч ирнэ. Олон нийтийн эргэлзээд байгаа асуудлуудыг хурдан шийдэж өгөх тал дээр ажиллаж өгөөч ээ л гэж байна. Нүүрсээр том бүтээн байгуулалт хийсэн гэх гэрээг бусдад давуу байдал олгосон уу үгүй юу гэх мэт тав зургаан чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу гэж хэлж байна. Бид нар бол ЗГ-ын зүгээс хохирогчийн зүгээс ийм мэдээллүүдийг тодруулж өгөөч ээ гэж прокурорын байгууллагаас хүсэж байна. Хоёрдугаарт, яаралтай энэ хэрэг дээр холбогдсон нэр бүхий улс төрчид, нөлөө бүхий албан тушаалтнуудыг нэр усыг цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр олон нийтэд ил болгох асуудлыг шийдэж өгөөч ээ гэдэг зүйлүүдийг л ярих гэсэн юм. Өнөөдөр нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан дөрвөн эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байгаа. Мөн энэ мэдээллийг олон нийтэд цацсан Т.Доржханд гишүүнийг яаж мэдээллүүдээ гаргаж ирсэн юм бэ энэ дээр нь гэрчээр дуудаж тайлбар авахаар мэдээллээ нэгтгэмээр байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө