Ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр гаднын улсын 13 иргэнийг албадан гаргажээ

Ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр гаднын улсын 13 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны арваннэгдүгээр сард төлөвлөгөөт хоёр, төлөвлөгөөт бус 34 удаагийн хяналт шалгалт явуулж, зөрчил гаргасан зургаан улсын 15 гадаадын иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 1.5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчил гаргасан иргэдийн дийлэнх нь нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчжээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11 болон 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн гурван улсын 13 иргэнийг албадан гаргасан байна.

Тодруулбал, Йордан, Саудын Араб, БНХАУ зэрэг улсын 13 иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр албадан гаргажээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө