ФОТО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзлаа

ФОТО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзлаа

Эрх баригчдаас шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тодруулбал, тус жагсаал өнгөрсөн ням гарагт /2022.12.04/ Сүхбаатарын талбайд эхэлсэн. Жагсаалын хоёр дахь өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчидтай уулзаж шаардлагыг нь хүлээж авахаа мэдэгдсэн ч нөхцөл байдал хүндэрч, эмх замбараагүй байдал бий болсон учраас уулзалтыг цуцалсан.  Харин өчигдөр /2022.12.06/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэл өгч "Тогтолцооны өөрчлөлтийг хийнэ" гэж мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч жагсагчидтай уулзлаа. 

Тэрээр энэ үеэрээ Засгийн газраас байгуулагдсан "Нүүрсний хулгай"-г илчлэх ажлын хэсэгт орохыг жагсагчдын төлөөллийг орж ажиллахыг санал болгосон юм.