Ж.Ганбат: Цаашид тээвэрлэлтийн асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК хариуцна

Ж.Ганбат: Цаашид тээвэрлэлтийн асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2022.12.07/ гарсан шийдвэрийг танилцууллаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Эрдэнэс Тавантолгой ХК Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 369.5 сая долларын үнэ бүхий 4.2 сая тонн нүүрсийг борлуулаад байна. Борлуулалтаас Монголбанканд 143.8 сая долларыг тушаасан. Эрдэнэс Тавантолгой ХК 418 сая долларын өрийг богино хугацаанд барагдуулж цаашид урьдчилж мөнгө авахгүй зөвхөн нүүрсээ борлуулж орлогоо төвлөрүүлдэг зарчим руу шилжихээр ажиллаж байна. Оффтейк гэрээнээс болж валютын урсгал дээр хүндрэл учраад байна. Оффтейк гэрээг ил болгох асуудлаар ажлын хэсэг гарч ажиллан өнгөрсөн сарын 14-ны өдөр Тагнуулын ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газраас оффтейк гэрээг ил болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас оффтейк гэрээг ил болгохыг дэмжсэн. Нийт есөн гэрээг ил болгоно" гэв.

Тэрбээр мөн Эрдэнэс Тавантолгой ХК кг нөхцлөөр нүүрсээ борлуулна. Үүнтэй холбогдуулан тээвэрлэлтийг Эрдэнэс Тавантолгой ХК хариуцна. Тээвэрлэлтийн сонгон шалгаруулалтыг бид удахгүй хийнэ. Аль болох монгол тээвэрчидтэй хамтран асуудлыг шийдвэрлэнэ. Сонгон шалгаруулалтыг багцалж зарлана. Тэгээд тендерээ явуулна. Богины тээврийг уртын тээврээс тав дахин  өндөр буюу нэг тонныг нь 500 юаниар тээвэрлэж байна. Энэ тээвэрлэлтийн асуудлыг ил тод, нээлттэй болгохгүй валютын орох урсгалыг хилийн гадна үлдээгээд байна гэлээ.