Өнгөрөгч Ням гараг /2022.12.04/-т эхэлсэн жагсаалыг өнөөдөр зарим иргэд дөрөв дахь өдөр нь үргэлжлүүлж байна. Эдгээр иргэд улсын төсвийг бүрдүүлэх ёстой нүүрсний орлогын 44 их наяд төгрөгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. Тэгвэл эдгээр жагсагчдын төлөөлөлтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.12.07/ 14:00 цагт уулзаж, тэдний шаардлагыг хүлээж авахаар болжээ.
