Хууль бусаар шинэ орон тоо үүсгэж, дүүгээ албан тушаалд томилсон СЭМҮТ-ийн захирал асан Л.Насанцэнгэлд 5.4 саяар торгох ял оноожээ

Хууль бусаар шинэ орон тоо үүсгэж, дүүгээ албан тушаалд томилсон СЭМҮТ-ийн захирал асан Л.Насанцэнгэлд 5.4 саяар торгох ял оноожээ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал асан Л.Насанцэнгэлд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг энэ сарын тавны өдөр /2022.12.05/Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал асан Л.Насанцэнгэл нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан аж. Уг хүсэлтийг шүүхээс хүлээн авч, хэргийг хэлэлцээд Л.Насанцэнгэлийг 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасах ял оноосон байна.

Хэргийн талаар эргэн сануулахад, Л.Насанцэнгэл нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Сэргээн засах ажилтан” гэх орон тоог шинээр бий болгож, төрсөн дүүдээ хууль бусаар тус албан тушаалд томилсон хэрэгт холбогдсон юм. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө