Цэцийн дарга Д.Одбаярын зураг олон нийтэд ил болжээ

Цэцийн дарга Д.Одбаярын зураг олон нийтэд ил болжээ

-Д.ОДБАЯРТ 10 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ-

Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудалд Индонезулсаас газардахад түүнийг БНСУ-ын цагдаагийн байгууллагын албан хаагчид хүлээн авч Сөүл хотын цагдаагийн газар хүргэсэн байна.

Тэгвэл түүнийг нисэх буудлаас цагдаагийн албан хаагчид авч яваа зураг болоод түүний байцаалт өгч байгаа зургийг олон нийтэд ил болгожээ. Мөн түүнээс байцаалт авах хугацааг 10 хоног байхаар тогтож, энэ хугцаанд түүнд 10 хоногийн хилийн хориг тавьжээ.

Мөн тус улсын цагдаагийн газраас мэдүүлэг өгөлгүй Сингапур Улс руу явсан 42 настай А-г Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.