УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр Хорих 461 дүгээр ангиас суллана

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр Хорих 461 дүгээр ангиас суллана

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг цагдан хорих хугацаа дуусаж байгаа учир яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих санал гаргасныг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн цагдан хоригдох хугацааг өнөөдөр дуусаж байгаа юм. Тиймээс тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангиас өнөөдөр суллагдах юм.