ШУУРХАЙ: Шүүхээс Ж.Батзанданг суллаж, Г.Аюулгүйд хилээр гарахыг хориг тавьжээ

ШУУРХАЙ: Шүүхээс Ж.Батзанданг суллаж, Г.Аюулгүйд хилээр гарахыг хориг тавьжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг цагдан хорих хугацаа дуусаж байгаа учир яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэв. 

Прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх тус саналыг хүлээж аваагүй байна. Тодруулбал, шүүхээс УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг суллах шийдвэр гаргасан бол Г.Аюулгүйд хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.