Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын хүмүүсийг шалгаж байна

Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын хүмүүсийг шалгаж байна

Өнөөдөр /2022.12.05/ Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар сайд нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Бид сая хууль хяналтын байгууллагуудынхантай утсаар ярилаа. Хэн нэгэн гарч ирээд хэн нэгнийг гэмтэй буруутайг нь зарлаад байдаг нийгэмд бид амьдрахгүй байгаа. Нүүрсний хулгайн асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван удаа ярьсан. Амаргүй байна. Эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр онцгой дэглэм тогтоож ажиллаж байна. Энэ үеэр олон зүйл тодорхой болж байна. Бүрэн эрхт төлөөлөгч хэд хэдэн бичгийг АТГ-т явуулсан. Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал Х.Нурлат гэсэн хүмүүс, мөн төмөр замтай холбоотойгоор "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон холбогдох албан тушаалын хүмүүс, мөн тээвэртэй холбоотойгоор Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Хил хамгаалах Ерөнхий газрын Гашуунсухайт боомтод ажиллаж байсан байцаагч Доржжүгдэр, Дэлгэрдалай нарт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Эдгээр нэрс бол шалгагдаж байгаа нэрс” гэв.