Н.Учрал: Жагсагчид зөв шаардлага тавьж байна. Энэ шаардлагыг биелүүлэхэд МУ-ын Засгийн газар хамтарч ажиллана

Н.Учрал: Жагсагчид зөв шаардлага тавьж байна. Энэ шаардлагыг биелүүлэхэд МУ-ын Засгийн газар хамтарч ажиллана

Өнөөдөр /2022.12.05/ Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар, Н.Учрал сайд нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, “Мэдээллийг ил тод болгох чиглэлээр хууль эрх зүйн орчин нэлээдгүй дэвшил гарсан. Бид хуулийн хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэхэд бололцоо байна. Нитийн мэдээллийн ил тод хууль бол өмнө нь хувь хүний нууцаар хамгаалчихдаг байсан. Нууцалчихдаг байсан 68 мэдээллийг ил болгосон. Ил болгох үүргийг нь ЗГ-т хүлээлгэсэн. Энэ 68 төрлийн мэдээлэл дотор уул уурхайн лицензүүд, тендер худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг ил болгох үүргийг мэдээлэл хариуцагч нар хүлээж байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилт өнөөдөр 48 хувьтай байна. Үүн дээр төрийн өмчит компаниуд маш анхаарал татаж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрстэй холбоотой хулгай дээрмийн асуудлыг цэгцтэй болгож олон нийтэд мэдээллийг ил тод болгож ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр нийгэмд бухимдлаа илэрхийлж байгаа жагсагчид зөв шаардлага тавьж байна. Энэ шаардлагыг биелүүлэхэд МУ-ын Засгийн газар хамтарч ажиллах шаардлагатай. Тэр утгаараа ЕС ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийнхээ хүрээнд жагсагчдын шаардлагыг хангаж ажиллана” гэв.