Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэд нүүрснээс 44 их наядыг хулгайлсан төрийн алба хаагчдыг зарлахыг шаардаж байгаа юм. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, өнөөдөр /2022.12.05/ 13:40 цагаас Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхээр болсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамжаар ажлын хэсэг байгуулагджээ.
