Завхан аймгийн ИТХ-ын даргыг огцруулах асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Завхан аймгийн ИТХ-ын даргыг огцруулах асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Завхан аймгийн ИТХ-ын хуралдаан хуралдаж, ИТХ-ын дарга Ц.Улам-Оргихыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны үеэр санал хураахад нийт төлөөлөгчдийн 57.9 хувь буюу 22 төлөөлөгч дэмжиж, 40.2 хувь буюу 16 төлөөлөгч татгалзсан байна.

МАН-ын бүлгээс завсарлага авсан бөгөөд хуралдаан өнөөдөр /2022.12.05/ 11:00 цагт үргэлжилнэ.