Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон 32 км хурдны авто замыг энэ жил нээн, ашиглалтад оруулсан билээ.
32.2 км урт, 31.0 метр өргөн, хоёр урсгал бүхий зургаан эгнээтэй эл замыг БНХАУ-ын 140.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн юм.
Тэгвэл Хөшигийн хөндийн хурдны замаар зорчих тээврийн хэрэгслээс нэг талдаа 2000 төгрөг, ирэх очихын 4000 төгрөгийн хураамж авахаар болжээ.