Хуваарь ёсоор Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай Д.ЦОГТБААТАР
- Хэлэлцээр батлах тухай Д.ЦОГТБААТАР
- Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төсөл Д.ЦОГТБААТАР
- Гарын үсэг зурах эрх олгох тухай Ч.ХҮРЭЛБААТАР
- Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Ц.НЯМДОРЖ
- Олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Б.ЭНХ-АМГАЛАН
- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Б.ЭНХ-АМГАЛАН
- Татвар төлөх хугацааг хойшлуулах тухай Ч.УЛААН
- Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ
Танилцуулах асуудал - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар Ц.НЯМДОРЖ
- Олон улсын залуучуудын ногоон наадмын бэлтгэл ажлын талаар Ё.БААТАРБИЛЭГ