Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилсан “Соёл-экологи” төслийн хүрээнд “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргал түүжээ. Улмаар түүсэн аргалаа Баянзүрх дүүргийн 27-р хорооны оршин суугч иргэн Бямбажав, зургаан хүүхэдтэй Жагдаг нарын гэр бүлд өгөв.
“Нүүдэлчдийн ахуй соёл бол Эко соёл мөн” уриатай тус төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа юм. Тус аяны хүрээнд аргал түүх, мод тарих, сайн үйлсийн аян, бүтээлийн аян, эрдэм шинжилгээний хурал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.
Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн.
Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой болж, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгаа явдал юм.