Налайхын замын зорчих хэсгийг нээлээ

Налайхын замын зорчих хэсгийг нээлээ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг өнөөдөр нээлээ. Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлж, өнөөдөр авто замын зорчих хэсгийг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. 

Налайхын замын үндсэн хөдөлгөөнийг өнөөдрөөс нээснээр зүүн бүсийн замын хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм. 

Уг зам нь бетонон тусгаарлах зурвастай, сөрөг хөдөлгөөнтэй 4 эгнээ авто зам бөгөөд хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай, хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой, буцаж эргэх 5 хэсэгтэй, явган хүний 5 гарцтай, гэрэлтүүлэгтэй. 

Төслийн хүрээнд :

  • 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой
  • 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр
  • 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас

38 байршилд ус зайлуулах хоолой, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусчээ.

Сонирхуулахад, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км, 2 эгнээ, 7 м өргөнтэй зорчих хэсэг бүхий, цементбетон хучилттай авто замыг БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1956 оны хэлэлцээрийн хүрээнд 1958-1959 онуудад Хятадын зам барилгын компани барьж ашиглалтад оруулсан байдаг.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө