Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ЗГ-аас 2023, 2024, 2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон Соёлын сайд Ч.Номин нар мэдээлэл хийлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан аялал жуулчлалын брэнд уриа үг, коммуникацийн төлөвлөгөөний ажлын хэсгийг Ч.Номин сайдаар ахлууллаа. Эхний ээлжид жуулчдын тоо бага байгаа шалтгаан гурван шалтгааны хувьд, нэгдүгээрт гадагшаа чиглэсэн маркетинг Монгол Улс хийхгүй байна. Хоёрдугаарт нисэхийн либералчил ер хийгдэхгүй байна, гуравдугаарт олон орны жуулчдын онцлогт таарсан үйлчилгээг хийхгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Аялал жуулчлалын зургаан дэд ажлын хэсгийг гаргалаа. Ирэх 2023, 2024, 2025 оны хувьд жуулчдын тоог нэмэх, нэн ялангуяа 2023 онд нэг сая жуулчин дагуулах тооцоо судалгааг хийгээд аялал жуулчлалын үндэсний хороо нь дээр яригдаж байна" гэв.
Соёлын сайд, Аялал жуулчлалын брэнд уриа үг, коммуникацийн төлөвлөгөөний ажлын хэсгийн дарга Ч.Номин, “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, хоёрдугаарт монгол улсыг бүтээгдэхүүн сурталчилгаа, эвент арга хэмжээ юу байх вэ гэдэг хоёр ажил дээр голчлон ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд нэгдсэн байдлаар олон улсад төлөвлөгөөтэй сурталчлан танилцуулсан тохиолдол маш ховор байсан. Иймд үүнээс цааш Монголд зочлох жилийн хүрээнд коммуникацийн төлөвлөгөө боловсруулсан. Хамгийн түрүүнд манай улсыг илэрхийлэх түлхүүр үг юу байх вэ. Цаашлаад ямар өнгө төрхөөр илэрхийлэх вэ гэдгийг тодорхойлсон. Тодорхойлохдоо төр, хувийн хэвшил, мэргэжлийн талуудыг оролцуулж нэгдсэн байдлаар гаргаж ирсэн байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг төлөөлөх гол бүтээгдэхүүн бол аялал жуулчлал гэж үзэж байгаа. “Welcome to Mongolia” гэдэг илэрхийллийн хүрээнд дүр төрхийг гаргаж ирсэн. Ингэхдээ дэлхий даяар олон төрлийн платформуудаар улс орнууд өөрсдийгөө сурталчлан таниулж байгаа. Иймд бид ч бас залуу, энерги сайтай улс гэдгээ харуулах зорилготой өнгө төрхөө гаргаж ирсэн. Дийлэнх нь өв соёл дээрээ тулгуурлан гарч ирсэн. Хаанаас харсан Монгол гэдгийг илэрхийлэх, олон улсад байхгүй түлхүүр үгнүүдийг гаргасан. Хамгийн гол нь Гадаад харилцааны яам, БОАЖЯ, Соёлын яамны дунд хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодуудтайгаа хамтран Монгол Улсыг нэгдсэн бодлоготой дараагийн гурван жилийн хугацаанд яаж олон улсад сурталчлах уу, яаж олон улсын хэвлэл мэдээллийн салбартай хамтарч өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээнд таниулах вэ гэдэг дээр ажиллан бодлого гарч ирж байгаа. Энийг ЗГ-аар батлуулна. Үүний өмнө өөрсдийнхөө өнгө төрхийг тодорхойлчхоод, жуулчдад зориулсан нэгдсэн календарь гаргаж байна. Хаашаа аялах вэ гээд компьютероо асаахад толгойд нь орж ирэх орнуудын нэг нь Монгол байх коммуникацийн төлөвлөгөөг гарган ажиллаж байна” гэв.