Увс аймгийн 100 жилийн ойн Улаангом хотын угтах хаалгыг ашиглалтад оруулахаар болжээ

Увс аймгийн 100 жилийн ойн Улаангом хотын угтах хаалгыг ашиглалтад оруулахаар болжээ

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын нэг болох Улаангом хотын шинэ угтах хаалга ашиглалтад ороход бэлэн болжээ. Хаалгыг маргааш /2025.07.19/ ашиглалтад оруулах аж

Тус бүтээн байгуулалт нь аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бөгөөд аймгийн өнгө төрх, түүх соёлыг илтгэсэн орчин үеийн архитектур, уран хийцтэйгээр баригджээ. Хаалганы хийц, өнгө дизайнд Увс нутгийн байгаль, түүх, эдийн засгийн онцлогийг шингээсэн бөгөөд дээр хэсэгт төрийн бэлгэдэл болох Соёмбо, уламжлалт шашин соёлын элементүүдийг байрлуулжээ.

Мөн хоёр багана хэсэгт тариалангийн бүс нутгийг илтгэх үр тариа, хүнсний ногооны дүрслэл багтжээ. Шинэ угтах хаалганы орчмыг иж бүрэн тохижуулж, нарны зайн гэрэлтүүлэг, явган хүний зам, авто зогсоол бүхий орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлжээ.