“Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч ОУХМ Б.Энхтамир өврөөр даллах сэлэлтийн Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.
Тодруулбал Герман улсын Берлин хотод Дэлхийн Оюутны Универсиад наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр усанд сэлэлтийн төрөлд ОУХМ Батбаярын Энхтамир 200 м өврөөр даллах сэлэлтээр 4-р гараанд гарч уралдаж, 1:50:26 амжилт үзүүлэн 50 м бассейны Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна.