Бөх тайлбарлагч С.Шижирбат: Допингийн шинжилгээний хариу мэйлээр ирчихсэн. Яагаад зарлахгүй байна

Бөх тайлбарлагч С.Шижирбат: Допингийн шинжилгээний хариу мэйлээр ирчихсэн. Яагаад зарлахгүй байна

Бөх тайлбарлагч С.Шижирбат допингийн шинжилгээний хариу ирсэн байгаа талаар мэдээлжээ.

Тэрбээр, “Яаралтай нөхцлөөр мөнгөө төлөөд 48 цагийн дараа допингийн шинжилгээний хариу мэйлээр ирчихсэн. Яагаад зарлахгүй байнаа. Үндэсний дүрэм болон наадмын тухай хуулиар МОНАДА шинжилгээний хариуг зарлана шүү. Баяр наадмын комисс руу чихээд хугацаа авдаг шүү. 13-нд нисгээд 16нд хариунууд мэйлээр ирчихсэн. WADA буюу Олон Улсын допингийн эсрэг агентлагийн дүрмэнд ч байдаг. Монголын допингийн эсрэг үндэсний дүрмэнд ч байгаа А савнаас илэрвэл олон нийтэд зарланаа.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9д Үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын дагуу хувь тамирчинд хэлээд олон нийтэд мэдээлнээ гэж заасан. Нэг тамирчны шээсийг А, Б саванд хуваагаад хийдэг учраас илэрсэн тамирчин Б саваа өөрийн зардлаар шинжлүүлэхүү үгүй юу гэдгээ өөрөө шийддэг, тэр дараагийн асуудал, процессоороо үргэлжлээд явдаг. Б савны хариу хүлээнэ тэр болтол олон нийтэд зарлахгүй гэж ард түмний тархийг угаадаг байлаа. Өчнөөн жил хугацаандаа зарладаггүй ард түмнийг бухимдуулдаг дарсан гэдэг хэрүүлтэй явж ирлээ, хэрэлдхээс ч аргагүй стандартын зөрчлүүдтэй байж ирсэн. Одоо бөхийн хүрээнээс хэдэн тооны бөхөөс илэрчээ гэдэг яриа гарч цаашаа сайтууд пэйжүүдээр сэвэгдэж таавар таалгаж хэрэлдүүлж хугацаа аваад байж байж тоо нь зөрөөл дуусдаг сценар өчнөөн жил явсандаа. Дэлхийн бусад төрлүүдэд А савнаас илрээл Дэлхий даяар зарладаг, өчнөөн жишээнүүдийг хэлж болно. Та бүхний сайн мэдэх Монгол тамирчдын ч жишээнүүд бий шүү дээ” гэжээ.