Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Засгийн газар хоёр Шадар сайдтай болох бөгөөд “Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд” гэсэн албан тушаал шинээр бий болох талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Зарим эх сурвалжууд хэлэхдээ “Засгийн газрын бүрэлдэхүүний энэхүү өөрчлөлт нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын эрх мэдлийг дээшлүүлж байгаа явдал. Учир нь энэ жил Монгол, Хятадын Засгийн газрын хоорондын комиссын хурал болно. Тус хуралд өмнө нь манай талаас Шадар сайд, Хятадын талаас тус улсын худалдааны сайд оролцдог. Харин удаа хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь оролцох тул манай талаас Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдыг оролцуулах болсонтой холбоотой” гэсэн юм.
Тэгвэл үүнийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжилж өчигдрийн /2022.11.03/ чуулганы хуралдааны үеэр хатуухан үг хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр "Би энэ саналыг хоёр үндэслэлийн хүрээнд дэмжихгүй байна. Засгийн газраас Шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд агентлаг байгуулах талаар оруулж ирээгүй. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн заалттай. Тийм учраас Үндсэн хууль зөрчигдөх нь.
Төсвийн хуулийг дагалдуулж хоёр агентлаг шинээр байгуулахаар Засгийн газраас өргөн барьсан. Гүйцэтгэх эрх мэдлийн хяналтын агентлаг нөгөөх нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяа Цахим зохицуулалтын газар гэж байгаа. Засгийн газраас өргөн бариагүй байхад УИХ агентлаг байгуулдаг болох гэж байна. Төрийн хэмнэлтийн бодлого гээд агентлагийн дарга нарыг цөөлж байна гэсэн зүйл хэдхэн сарын өмнө яриад байсан. Хэдхэн сар болоод дахиад шинээр гурван агентлаг байгуулах гэж байна. Агентлаг болгон даргатай болж, машин унана.
Энэ асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр яригдаагүй. Гэтэл Төсвийн байнгын хороо агентлаг байгуулаад ороод ирлээ. Юм хулгайлдаг гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү" гэсэн юм.
Б.Энхбаяр: Төрийн хэмнэлтийн бодлого бүгдээрээ ярьж байхад, Засгийн газар УИХ-д өргөн бариагүй байхад Ч.Хүрэлбаатар сайд “Шадар сайд” гэх тэрлэг нэмээд дээр нь дахиад яамныхаа харьяанд шинээр агентлаг байгуулдаг нь яаж байгаа юм⁉️ 2022.11.03 pic.twitter.com/9hJHythwNY
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) November 3, 2022