ЗГ ХОЁР Шадар сайдтай болж, Ч.Хүрэлбаатар "Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд" гэсэн албан тушаалыг хашихаар болжээ

ЗГ ХОЁР Шадар сайдтай болж, Ч.Хүрэлбаатар "Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд" гэсэн албан тушаалыг хашихаар болжээ

Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байна. 

Учир нь тус хууль батлагдсанаар Засгийн газар хоёр Шадар сайдтай болох бөгөөд “Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд” гэсэн албан тушаал шинээр бий болох ажээ. Улмаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд нь зээл тусламжийн нэгдсэн бодлого, макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн бодлого зэргийг хариуцна гэж хуулийн төсөл тусгажээ. 

Энэ талаар хуулийн төсөлд “Эдийн засаг” гэсний өмнө “Монгол Улсын шадар сайд бөгөөд” гэж нэмсүгэй гэжээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төсөл. 2022 он

Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Засгийн газрын бүрэлдэхүүний энэхүү өөрчлөлт нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын эрх мэдлийг дээшлүүлж байгаа явдал. Учир нь энэ жил Монгол, Хятадын Засгийн газрын хоорондын комиссын хурал болно.

Тус хуралд өмнө нь манай талаас Шадар сайд, Хятадын талаас тус улсын худалдааны сайд оролцдог.

Харин удаа хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь оролцох тул манай талаас Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдыг оролцуулах болсонтой холбоотой” гэсэн юм. Товчхондоо, өнөөгийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нь "Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд" гэсэн албан тушаалыг хаших ажээ.