Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яам хуулийн төсөл боловсруулав

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яам хуулийн төсөл боловсруулав

Сангийн яамнаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор хуулийн төсөл боловсруулан, хуулийн төсөлд санал авч эхэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг. мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1.47.3.2 дахь заалт. 47 4 дэх хэсэг. 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгосон.

Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс татвар авах боломжгүй болж улсын төсөвт бүрдэх 1.3 их наяд төгрөг орж ирэх боломжгүй болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан юм.

Тиймээс энэ байдлыг засч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулан, нэн яаралтай горимоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн твиттер хуудастаа жиргэжээ.