“ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” дүүргүүдийн залуучуудын төвийн дэргэдэх оролцооны клуб шалгаруулах уралдааныг зохион байгууллаа

“ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” дүүргүүдийн залуучуудын төвийн дэргэдэх оролцооны клуб шалгаруулах уралдааныг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6-д заасан “Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, орчин соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болох” зорилтыг хангах хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Боломж таны гарт уриатайгаар “ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” дүүргүүдийн залуучуудын төвийн дэргэдэх оролцооны клуб шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.

Уралдааныг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул нээж, клубын гишүүдэд урмын үг хэлэн, цаашид илүүг сэтгэж, түүнийгээ ажил болгон ажиллахыг хүслээ.

Энэхүү уралдааныг зохион байгуулснаар өсвөр үе, залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин, соён гэгээрүүлэх ажлыг залуучуудын оролцоонд тулгуурлан хийх, залуучуудын хүсэл, сонирхол, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, эерэг хандлага зан үйлд уриалсан үйл ажиллагаа явуулдаг шилдэг клубыг шалгаруулах зорилготой юм. 

Уралдаанд 5 дүүргийн 10 сонирхлын клуб материалаа ирүүлснээс ажлын хэсэг 7 үзүүлэлтээр, 350 хүртэлх оноо өгч, байр эзлүүлсэн.

1-р байр “Мэргэн” мэтгэлцээний клуб /Сүхбаатар дүүрэг/

2-р байр “Туул” ротаракт клуб /Сүхбаатар дүүрэг/

3-р байр “Эрүүл мэндийг дэмжигч” сайн дурын клуб /Сонгинхайрхан дүүрэг/

4-р байр “Мазаалай 16” залуучуудын клуб /Чингэлтэй дүүрэг/

5-р байр “Ургац” залуучуудын клуб /Чингэлтэй дүүрэг/

6-р байр “Эрхэс” залуучуудын клуб /Чингэлтэй дүүрэг/

7-р байр “Nabi” залуучуудын клуб /Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв/

8-р байр Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Ротаракт” клуб /Баянзүрх дүүрэг/

9-р байр “ОТИС-2030” клуб /Баянзүрх дүүрэг/ тус тус шалгарлаа.