ТЦА: "E Police" апликейшнд ирүүлсэн зөрчил бүрд 4000 төгрөгийн урамшуулал олгоно гэх мэдээлэл худлаа

ТЦА: "E Police" апликейшнд ирүүлсэн зөрчил бүрд 4000 төгрөгийн урамшуулал олгоно гэх мэдээлэл худлаа

Иргэнээс "E Police" апликейшнд ирүүлсэн зөрчил бүрд торгуулийн 20 хувь буюу 4000 төгрөгийн урамшуулал олгоно гэх мэдээлэл зарим цахим сайтуудад нийтлэгдсэн. 

Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээлэлд "Зөрчил мэдүүлсэн иргэнд тухайн зөрчлийн мөнгөн дүнгийн 10 хувийг урамшуулал болгоно олгох талаар хэлэлцэж байгаа. Одоогоор хэрэгжээгүй байна. Өдөрт "E Police" апликейшнд 600-700 мянган зөрчил ирдэг. Эдгээр зөрчлийн 400-500 мянган нь шийдвэрлэгддэг бөгөөд үлдсэн нь нотлох баримт хангалтгүй, зөрчилд тооцох боломжгүй гэх үндэслэлээр хаагддаг. Иймд иргэд зөрчил мэдүүлэхдээ чанарын шаардлага хангасан зураг апликейшн руу илгээгээрэй гэж хэлмээр байна" гэжээ.