Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Тус замын хөдөлгөөнийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс нээхээр болсон тухай мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгчээ.
Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ“Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ хуучин замыг шинэчлэх ажил явагдаж байна. 11 дүгээр сарын 1-нээс иргэдийг үндсэн замаар зорчуулна. Дулааны улирал эхлэхээр буюу хавар хоёр эгнээ хуучин замаа шинэчлэх ажил үргэлжилнэ” гэжээ. Харин дулааны улирал эхлэхээр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх аж.