БИЧЛЭГ: 38000 метрын өндөрт сансрын бөмбөлөг хөөргөв

БИЧЛЭГ: 38000 метрын өндөрт сансрын бөмбөлөг хөөргөв

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2019.10.29 ний өдөр/ 10:00 цагт Сүхбаатарын талбайгаас эрдэм шинжилгээ, судалгааны тусгай зориулалттай MARSA төслийн хүрээнд "Сансрын бөмбөлөг"-ийг 38000 метрийн өндөрт хөөргөлөө. Нийт гурван бөмбөлөгийг хоёр цагийн хугацаатай хөөргөсөн талаар тус төслийн ажилтнууд хэллээ. 

-Н.АНХБАЯР: 38000 МЕТР ӨНДӨРТ ХӨӨРӨХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ. ГЭХДЭЭ БИД ҮРГЭЛЖ ОРОЛДЛОГОТОЙ БАЙХ БОЛНО -

Болсон үйл явдалтай холбоотойгоор Монголын сансар хөгжүүлэлт, судалгаа шинжилгээ буюу MARSA төслийн захирал н.Амгаланбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Шинжлэх ухааны судалгааны туршилт учраас 38000 метр өндөрт хөөрөхгүй ч байж болно. Гэхдээ үр дүнд хүрэхийн тулд бид үргэлж оролдлоготой байх болно. Энэ бол Монгол улсад сансрын шинжлэх ухааныг хөгжүүлье гэж тэмүүлж байгаагийн илрэл юм. Сансрын бөмбөлөг бол дэлхийг тандан судлах зориулалттай. Бид өнөөдөр Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмжих багажийг бөмбөлөгт суурилуулж хөөргөсөн. Мөн дунд сургуулийн сурагчдын дунд зарласан бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлийг хөөргөсөн” гэсэн юм.

Харин Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Сайхан үйл явдал болж байна. Бөмбөлөгийг 38000 метрийн өндөрт өргөж тэндээс мэдээлэл авах арга хэмжээг зохион байгуулж байгаа нь сайшаалтай” гэсэн юм.