Дарханы замд автомашиныг 30 мянган төгрөгийн хөлсөөр чирж, даваа руу гаргаж өгч байна

Дарханы замд автомашиныг 30 мянган төгрөгийн хөлсөөр чирж, даваа руу гаргаж өгч байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлж, энэ оны арван нэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн ч хугацаандаа тус зам орохгүй нь тодорхой болоод байна. 

Энэ талаар зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хүлээн зөвшөөрч, “Таван багц болгон тендер зарлаж ажил гүйцэтгэж байгаагаас хоёр, дөрөвдүгээр багцын ажил удаашралтай байна” гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, техникийн хүч дутмагаас ийнхүү Улаанбаатар-Дарханы зам хойшилж байгаа аж.

Харин өнөөдөр тус замд нэлээдгүй цас орсон учир улс хоорондын ачаа тээвэрт хүндрэл гарч, тус замд ажиллаж байгаа Монгол, Хятад иргэд замын техник ашиглаж, нэг ачааны автомашиныг 30 мянган төгрөгөөр даваа гаргаж өгч байгаа ажээ. 

Энэ талаар иргэд өөрийн facebook хуудастаа нийтэлсэн байна. Тэрээр “Улаанбаатар-Дарханы зам 11 сард ашиглалтад орох ёстой гэтэл зам ангийнхан нь замаа засаагүй ,том машинууд даваа өгсөж уруудаж чадахгүй 230 км замыг 2-3 хонож явж байна. Энэ 2-н даваа буюу Бороо гоулд компанийн баруун талын даваа. Эндэхийн монгол ажилчид жолооч нараас 30,000 төгрөг авч, Хятадаар ковшоо бариулж даваа руу гаргаж өгч байна. Мөнгөтэй нь мөнгөө өгөөд гаргуул мөнгөгүй нь хоноод байж байхгүй юу гэж хэлж байхын. Холбогдох байгууллага нь анхаарч үзмээр юм” гэжээ.