Шахмал түлшний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг ирэх даваа гаригт зохион байгуулна

Шахмал түлшний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг ирэх даваа гаригт зохион байгуулна

Нийслэлийн ИТХ-ын нэр бүхий 12 төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, гарч буй хүндрэл бэрхшээл, тэр дундаа сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлыг холбогдох албаныхан, мэргэжлийн хүмүүс болон хохирогчид зэрэг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэхээр Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан байдаг.

Иймээс нийслэлийн ИТХ-аас холбогдох хуулиудын дагуу Ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 4-нд буюу даваа гаригт зохион байгуулахаар тов төлөвлөөд байгаа юм. 

Уг нээлттэй сонсголоор шахмал түлшнээс болж иргэд хордон нас барж буй асуудлыг хэлэлцэж хаанаа алдаа гарч буйд дүгнэлт хийн түүнээс гарах арга замыг тодорхой болгох юм.