Налайхын шинэ замын хөдөлгөөнийг ирэх сарын 4-нд нээхээр болжээ

Налайхын шинэ замын хөдөлгөөнийг ирэх сарын 4-нд нээхээр болжээ

Налайхад шинэ тавьсан замаар хурд мэдэн давхих өдөр ойртсоор. Нийслэлийн удирдлага тус замыг Улаанбаатар хотын 380 жилийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-нд нээхээр төлөвлөснөө мэдэгдсэн.

Тэгвэл дөрвөн эгнээ болгон өргөтгөсөн, явган болон дугуйн замтай Налайхын замын аюулгүй байдлыг хангах, шалгах, нягтлахын тулд түр хойшлуулжээ.

Улмаар ирэх долоо хоногийн даваа гаригт буюу арваннэгдүгээр сарын 4-нд нээхээр болов.