О.Баасанхүү: Настай хүн байж намбагүй байсанд нь Ө.Энхтүвшинд зэвүү хүрч байна

О.Баасанхүү: Настай хүн байж намбагүй байсанд нь Ө.Энхтүвшинд зэвүү хүрч байна

Өнгөрөгч баасан гарагт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд чөлөөт бүс болгох асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Шадар сайд Ө.Энхтүвшин нарын дунд багагүй маргаан өрнөсөн байна.

Учир Шадар сайд Ө.Энхтүвшин өмнө нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөл батлах үеэр сайд нарын картыг сугалж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа “Засгийн газраас өргөн барьсан Замын-Үүдийн чөлөөт бүстэй холбоотой асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. 30 шахам жил яваагүй энэ асуудлыг явуулах гээд байгаа юм. Азийн хөгжлийн банк санхүүжилтэд нь зориулж 30 сая ам.доллар өгөх гээд манай энэ  шийдвэрийг хүлээгээд байгаа юм.

Үүнд ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. 30 жил яваагүй юмыг явуулъя л гэж байгаа юм. Яагаад гэвэл, та бүхэн үүнийг шийд гэж л намайг сайд болгосон шүү дээ. Сайд нарын картыг сугалсан нь үүнтэй холбоотой юм шүү. Засгийн газар бэлэн төслөө өргөн мэдүүлчихсэн байхад хэлэлцэхгүй гээд эсэргүүцсэн учраас ийм үйлдэл гаргалаа” гэж тайлбарлаж байсан юм.