Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн мэдээллийг өглөө. Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон гэх 11 дуудлагаар 26 хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Мөн зуух дэлбэрсэн нэг дуудлага иржээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд зуух дэлбэрсэн байна. Тухайн байр хийн халаалт тавиулахаар Дашваанжил компанийн ажилчид ажиллаж байхад зуух дэлбэрсэн байна. Уг асуудлыг Дашваанжил компани хариуцан ажиллаж буй аж.
Эмээлтийн товчоогоор 21 шуудай нүүрс оруулахыг завдсан үйлдлийг илрүүлсэн байна. Харин Баянзүрх, Гүнтийн товчоонд зөрчил илрээгүй аж. Мөн түүхий нүүрс түлсэн хэд хэдэн айл өрх, байгууллагад зөрчлийн хэрэг нээсэн байна.