МАН-ын бүлэг хуралдахгүй

МАН-ын бүлэг хуралдахгүй

Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдах ёстой. 

Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй гэж мэдэгдлээ.

Өнгөрөгч Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Уг төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, энэ хугацаанд төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгасан.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр 35 санал дэмжигдсэн, тус заалт тус бүрийг нэг бүрчлэн гурав дахь хэлэлцүүлэгээр санал хураана.

Харин Ардчилсан намаас ирүүлсэн гурван санал дээр ажлын хэсэг  зөвшилцөж буй бөгөөд зөвшилцлийн дараа  МАН-ын бүлэг баталгаажуулж, эцсийн шийдвэрээ гаргах юм. 

Тиймээс зөвшилцлийн ажлын хэсгээс албан ёсны шийдвэр гаргасны дараа хуралдаж бүлгийн байр, сууриа илэрхийлэхээр ийнхүү хуралдаанаа хойшлуулжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө