Бельгиэс Британид ирсэн ачааны автомашны чингэлгээс 39 хүний цогцос илэрсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарч Дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Цогцоснууд бүгд Хятад иргэдийнх байсан гэх мэдээлэл цацагдсан ч БНХАУ-ын паспорттой вьетнам иргэдийнх байсан нөхцөл үүсээд байгаа юм.
Харин цосцоснууд тээвэрлэж явсан жолооч Ирландын иргэнийг өнөөдөр шүүхээр болжээ. Тус жолооч цагаачдыг хилээр нэвтрүүлэх ажил хийдэг байсан бөгөөд мөн түүнтэй хамт дөрвөн иргэнийг саатуулсан байна. Хэрэг гардаг өдөр Хятадаар дамжин Европт цагаачлахаар явсан 26 настай вьетнам бүсгүй ээж рүүгээ "Британи руу нэвтрэх оролдлого нь бүтэлгүйтсэн тухайгаа ээждээ дуулгаад амьсгалах аргагүй боллоо, үхэх гэж байх шиг байна" гэсэн агуулгатай мессеж бичсэн байжээ.